m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 05:20
59
ASEM 11 аппликейшн өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ

Дэлхийн хөгжингүй орнуудад жил бүр зохион байгуулагдаж, Ази болон Европ тивийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын эхлэл өнөөдөр "ASEP 9" буюу Ази-Eвропын парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалтаар эхлэж байна.

Монгол улсаа дэлхийд сурталчлах ASEM 11 аппликейшн өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ

АСЕМ-ийн хүрээнд зохион байгуулагдах нийт есөн дэд уулзалтуудын талаарх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, Монгол улсаа дэлхийд сурталчлах ASEM 11 аппликейшныг монгол инженерүүд бүтээж өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

Энэхүү аппликейшныг хэрэглэснээр:

-Үндсэн хөтөлбөр болон арга хэмжээний хүрээнд болж буй үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авах

-Илтгэгч, оролцогчид болон тэдний тавих илтгэл, хэлэлцүүлэгтэй танилцах

-Илтгэл, хэлэлцүүлэг болох өдөр цагийг сануулах мессеж авах

-Үйл ажиллагаанд оролцож буй хүндэт зочид, гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудын төлөөлөгчидтэй холбоо тогтоох, уулзалт товлох

-Зочид, төлөөлөгчдийн байрлах зочид буудал, үйлчлэх аялал жуулчлалын агентлагууд болон рестораны хаяг  байршил, цагийн хуваарийг авах зэрэг боломжуудыг нэвтрүүлсэн. Тун удахгүй дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх үйлчилгээний газруудын гадна болон доторх орчинг 360 °-аар бодит мэт харах боломжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.