m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 07:08
65
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Мишээл, Драгонд ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

110928 үйлчилгээг татвар төлөгч, иргэд аж ахуйн нэгжид үзүүлсэн байна

Нийслэлийн татварын газраас давхардсан тоогоор нийт 110928 үйлчилгээг татвар төлөгч, иргэд аж ахуйн нэгжид үзүүлэн ажиллаж байна. Үүнд:

-Татвар төлөгчөөр бүртгэх (иргэн, аж ахуйн нэгж байгууллага)

-Татвар төлөгчдөд лавлагаа тодорхойлолт гаргаж өгөх

-Татвар төлөгчид код олгох

-Татварын хуулиар зөвлөгөө өгөх

-Татварын хууль тогтоомжийг сурталчлах, мэдээллээр хангах

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах

-Агаарын бохирдлын төлбөр хураах

-Авто зам ашигласны төлбөр хураах

-Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

-Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

-Зөвлөгөө мэдээлэл өгөх

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудыг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн Мишээл экспо, Драгон төвүүд дээр нээсэн ба Нийслэлийн татварын газраас татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудад мөн адил үйлчилгээг үзүүлж байгаа ажээ.