m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 07:11
82
"Сайн хичээл"-тэй сумын удирдлагууд танилцлаа

Өмнөговь аймгийн Манлай сумын 15-р цэцэрлэг сар бүр бүх бүлгүүддээ "Сайн хичээл"-ийг зохион байгуулж багш нар СӨБ-ын Цөм хөтөлбөрийн үйл явц, цаашид анхаарч ажиллах, авч хэрэгжүүлэх арга туршлагаа солилцож хэвшсэн.

Энэ удаагийн "Сайн хичээл"-ийг өнөөдөр  бүх бүлгүүдэд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хичээлтэй сумын удирдлагууд танилцлаа. Мөн Засаг даргын орлогч сумын ХАБЭАЗөвлөлөөс гаргасан "Бяцхан үрсээ ахуйн ослоос урьдчилан сэргийлье" зурагт хуудсыг цэцэрлэгийн хамт олонд гардууллаа.