m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 07:25
102
Шуурганы улмаас Эрүүл мэндийн төвийн дээвэр хууларчээ

Өчигдөр нутгийн ихэнхи хэсгээр хүчтэй шороон шуурга болсоны улмаас зарим газруудад тодорхой хэмжээний хохирол учруулсан байна. Тухайлбал Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт өчигдөр орой шороон шуурганы улмаас сумын Эрүүл мэндийн төвийн дээврийн 45 % нь хууларч, 11 айлын хашаа, гурван айлын пингийн дээвэр, нэг айлын байшингийн үүд нурсан хохирол гарсан байна.  

Цаг агаарын мэдээгээр энэ сарын 20-22-ны өдөр хүртэл салхины хурд 15-20 м/секунд хүрч шороон шуурга шуурах тул иргэд анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.