m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 07:59
120
Бичлэг алдагдсан гэх хэргийг хаажээ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн “Херо энтертайнмэнт”-ийн архивт хадгалагдаж байсан улс төрчдийн бичлэг хулгайд алдагдсан. Ингэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярын тус нэвтрүүлэгт оролцох үеийн хасагдсан хар дүрс нь алдагдсан талаар “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Маш том бүлэглэл зохион байгуулалттайгаар бичлэгийг хулгайлсан. Бид хэргийг шалгуулахаар цагдаад хандсан” хэмээж байсан билээ.

Бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг хаажээ

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ.  Гэвч мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна.