m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 08:20
126
Музейн үзвэрүүдийг хаанаас ч үзэж болохоор боллоо

2015 оны долоодугаар сард Гүүглийн соёлын хүрээлэнд Улаанбаатар хотын захирагч болон БСШУЯ-ны сайдын дэмжлэгтэйгээр Монгол орны уламжлалт соёлын өв, ёс зан заншлыг харуулсан музейн үзмэрийг оруулсан бөгөөд Монголын Үндэсний Музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейг виртуаль хэлбэрээр байршуулсан байна. Гүүглийн соёлын хүрээлэн нь дэлхийн 800-аад соёлын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж зургаан сая гаруй түүхэн зураг, бичлэг, гар бичмэл, уран бүтээл бусад баримтуудыг байрлуулах цогц мэдээллийн санг зохион бүтээсэн байдаг.

Монголын Үндэсний Музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейг виртуаль хэлбэрээр байршуулсан 

Тиймээс https://www.google.com/…/co…/the-national-museum-of-mongolia гэх хаягаар орвол Монголын Үндэсний музейн хувьд байнгын үзэсгэлэнгийн долоон танхимыг виртуаль хэлбэрээр, 80 гаруй үзмэрийг гэрэл зураг, мэдээллийг мөн 10 онлайн үзэсгэлэнг Гүүглийн Соёлын хүрээлэнгийн цахим санд нээлттэйгээр байршсаныг үзэх боломжтой юм.