m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 08:32
125
Өнөөдрийн онцлох үйл явдал

Пьетро Грассо АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын буухиаг дамжуулж өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр  хүлээн авч уулзав.  Тэрээр Итали Улсад зохион байгуулагдсан АЕПТ-ийн 8 дугаар уулзалтын буухиаг Монгол Улсын Их Хуралд албан ёсоор дамжуулан өгөхөөр хүрэлцэн ирсэн юм. 

 

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг чөлөөлөх хүсэлтийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав гаргажээ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад өгчээ. Гэхдээ албан бичгээр бус Ерөнхий сайдтай биечлэн уулзаж хүсэлт тавьсан байна. Цагдаагийн Ерөнхий газрын даргыг ямар шалтгаанаар чөлөөлөх асуудлыг хөндсөн нь одоогоор тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн хөлсний доо хэмжээг нэмэгдүүллээ

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм.