m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 08:49
86
Р. Чингисийг чөлөөлөх асуудлыг хойшлуулжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар Хууль зүйн сайд Д.Дорлигжавын гаргасан ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр байсан ч хойшлуулжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хойшлуулах санал гаргаснаар уг асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. 

Ерөнхий сайд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа учир хуралдааныг Шадар сайд Ц.Оюунбаатар удирдаж байгаа гэнэ.