m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 00:03
138
СоцИнтернийн эмэгтэйчүүд өнөөдөр чуулна

Улаанбаатар хотноо болох СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр “Blue sky” зочид буудалд эхэлнэ. “Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулж буй уг хуралд хуралд нийт 11 орны 20 гаруй төлөөлөгч оролцох юм.

11 орны 20 гаруй төлөөлөгч оролцох юм

Хуралд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх”, “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь” “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ. Эхний илтгэлийг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, Бразилийн Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Мигуэлина Векчио, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америк хариуцсан Дэд Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Колумб улсын иргэн Ивонне Гонзалис нар тавихаар бэлтгэжээ. Харин хоёр дахь буюу “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь” илтгэлийг Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн байгууллагын Олон улсын газрын захирал Занг Гуанюнг тавих бол “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” сэдвийн хүрээнд Монгол Улсынхаа эмэгтэйчүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан, НАМЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Оюунхорол тавих юм байна.

Хурал 14.00 цагаас "Blue sky" зочид буудалд эхлэх бөгөөд хурлын өмнө 13.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.