m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 00:04
28
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас Эрчим хүчний удирдах салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС компнанийн байранд болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр оролцож илтгэл тавина.

11:00 цагаас Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, хаврын тариалалтыг дэмжих зорилготой "Монгол тариалан" дэд хөтөлбөр батлагдсан тухай мөн хаваржилт, мал төллөлтийн талаархи хэвлэлийн бага ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно.

12:00 цагаас Аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн яармагийн нээлт  Монголын Залуучуудын Холбооны "ЗАЛУУС" танхимд болно. 

12:00 цагаас Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулган  Монголын хүүхдийн ордонд болно. Энэхүү чуулган нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн Газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж байгаа юм.

12:00 цагаас MN-Мэдээллийн төвд АН-ын “2020”-ын автор, доктор Ж.Батболд мэдэгдэл хийнэ.

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаатай холбогдуулан АСЕМ-ын оролцогч нарт хандаж мэдээлэл хийнэ.

12:00 цагаас  Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болно.

13:00 цагаас СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн хурлын хэвлэлийн бага хурал Blue sky-д болно. 

15:00 цагаас "Итгэлийн танхим" ТББ-аас зохион байгуулсан СХДЭМТөвийн харьяа Баянхошуу салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулалтын нээлт болно. Баянхошууны эцсийн Цагдаагийн газрын баруун талд Баянхошууны эмнэлэг.