m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 00:07
61
Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

АСЕМ –ын дээд түвшний  уулзалтын хүрээнд  зохион байгуулах Ази Европын  парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ үеэр зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй  гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор тээврийн хэрэгслийн сүүлчийн орон тэгш сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Жолооч таны тээврийн хэрэгслийн тоо 1,  3, 5, 7, 9 –өөр төгссөн бол өнөөдөр буюу Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцоно

Түүнчлэн энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад  08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.  Мөн энэ сарын 22-ны өдөр хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр  хоригложээ.