m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 00:09
139
"Зангараг" шилдэг киногоор шалгарчээ

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадам энэ жил ОХУ-ын Москва хотол зохион байгуулагдлаа. 18 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадамд анх удаа Зангараг уран сайхны кино өрсөлдөхөөр шалгарсан юм.

57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс шилдэг 35-д "Зангараг" кино шалгарч улмаар шилдэг киногоор шалгарсан

  Хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүйг өгүүлэх эл кино тус наадмын хоёр номинацад өрсөлдсөн. Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс шилдэг 35-д "Зангараг" кино шалгарч улмаар шилдэг киногоор шалгарсан байна.