m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 00:15
118
Төрийн байгууллагуудын дунд дэвжээ тэмцээн боллоо

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран Авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан хаагчдад сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөлийг ойлгуулан таниулах зорилгоор “Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү дэвжээ тэмцээнийг “Авлигын эсрэг хууль”-ийг орон нутаг хэрэгжүүлэн ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдын дунд явуулсан аж. Дархан сумын ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Татварын хэлтэс зэрэг найман баг оролцож, авьяас чадвараа сорилоо.

Дэвжээ тэмцээнд Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.Мандахбаяр ахлагчтай “Ренжерууд”баг нэгдүгээр байр, Татварын хэлтсийн Х.Оюунцэцэг ахлагчтай “Авлигагүй Монгол-Хөгжлийн гарц” баг хоёрдугаар байрыг эзэллээ.