m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 00:47
63
Бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  277 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  190  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  10 бүртгэгдэж,  есөн хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн нутаг Их тойруу Монгол гуравдугаар сургуулийн урд замд ДЮЦ ХХК-ны H.Aero Sity -540 маркийн автобусны жолооч У нь явган зорчигч 10 настай эрэгтэй Ч-г мөргөж гэмтээсэн байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт Т.Corolla  Axio  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 42 настай эрэгтэй А-г мөргөж  амь насыг нь хохироожээ.