m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 01:01
140
Гаалийн байцаагч нарын хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэж, олны анхаарал татсан Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хээл хахуулийн хэрэг шүүхэд шилжсэн талаар бид мэдээлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байна. 

Н, Д, Г нарт нэг жилийн хорих ял оноожээ.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нэг жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Э-дЭрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Т-д Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.