m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 03:10
116
Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүж байна

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Сэжигтэн этгээдүүд өнгөрсөн онд дээрх банкинд халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн ч цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тэд Орхон аймгийн харьяат,  төрсөн ах дүү хоёр байсан бөгеөд хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй юм. Ах Б нь 1985 онд төрсөн, дүү Э нь 1992 онд төрсөн аж.