m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 03:30
138
Х.Баттулга хувь эзэмшдэггүй нь тогтоогджээ

ЦЕГ-аас УИХ-ын гишүүн Х.Баттулгын  эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр  санхүүгийн шалгалт хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг шалгалтын талаар ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шалгалтын үеэр Х.Баттулга уг хоёр компаниас хувь эзэмшдэггүй болох нь тогтоогдсон гэнэ. Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахуудыг шалгах ажил үргэлжилж байгаа аж.

Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана “Тусгай ажиллагааны газрын дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас тусгай ажиллагаа явуулах дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэсэн” гэлээ.

Тусгай ажиллагаа явуулах дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэсэн.