m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 03:53
138
Ж.Цэсэн: Бид цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлээгүй

ЦЕГ-аас УИХ-ын гишүүн Х.Баттулгын  эзэмшлийн "Баянгол" зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр  санхүүгийн шалгалт мэдээлэл хийлээ. Уг хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга шалгалт хийсэн "Баялагийн хувь", "Түмэн хишигтэн" гэх компаниудаас хувь эзэмшдэггүй нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. 

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэн ирж мэдээлэл өглөө. Тэрээр "Цагдаа нар ирж нэгжлэг хийхдээ, тусгайгийнхныг шууд дагуулаад ирсэн. Үдээс хойш биднийг цонхоор харж байхад, гадаа цагдаагийн машин ирж зогсоод, дотроос нь багтай, буу барьсан хүмүүс бууж ирээд жагсаалаараа гүйж, хоёр давхарт гарч ирсэн. Бид  эсэргүүцэл үзүүлсэн юм байхгүй. Би үйл явдлыг нүдээр харсан учраас цагдаа нар тусгайгийнхныг дагуулаад ирэхийг нь харсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга ч тэнд байгаагүй. Гишүүн ордонд хуралтай байхад нь би тэр үйл явдлын зургийг нь авч явуулаад, гишүүн ирсэн. Баянгол оффист ажилладаг хүмүүсийн зүгээс ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Хаалга нээлттэй л байсан" гэлээ.