m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 04:41
137
"Их хотын хэмнэл"-ийн сүүлчийн тололт болно

Монгол улсын Филармоноос энэ дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл, сонирхолд тулгуурласан, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах “Их хотын хэмнэл ” залуучуудад зориулсан төслийн хүрээнд гоцлол дуучин Б. Солонгын “Үдэшлэг”, Морин хуурын чуулгын “Novel Melody ” тоглолтууд тус тус тоглогдсон.

Чехийн хөгжмийн зохиолч Антон Леопольд Дворжакын Симфони №9 (Шинэ Ертөнц) тоглогдоно
 

Тэгвэл “Их хотын хэмнэл” төслийн сүүлчийн тоглолт, тодруулбал Чехийн хөгжмийн зохиолч Антон Леопольд Дворжакын Симфони №9 (Шинэ Ертөнц), Морин хийлийн концерт (Си минор) зэрэг бүтээлүүд нь багтсан сонгодог хөгжмийн тоглолт дөрөвдүгээр сарын 29-ны 19.00 цагт улсын Филармонийн концертын танхимд болох ажээ.