m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 04:52
181
Фейсбүүкээр групп дуудлага хийдэг боллоо

Хэрэв та оройн цагаар найзуудтайгаа ярилцах дуртай бол сайхан мэдээ дуулгая. Фэйсбүүкийн мессэнжэр ашиглан хэд хэдэн найзтайгаа зэрэг ярилцах боломжтой боллоо. "IOS" "Android" дахь фэйсбүүк апп-ууд шинэ хувилбарт шилжих талаар тус компанийн ажилтан Дэйвид Маркус мэдээлжээ.

"Group Call" хэмээх тохиргоо шинээр нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан найзуудтайгаа шууд ярилцана

"Group Call" хэмээх тохиргоо шинээр нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан найзуудтайгаа шууд ярилцах боломжтой юм. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж үзэхийн тулд фэйсбүүк мессэнжэрийн апп-аа "update" хийх шаардлагатайг сануулъя.