m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 05:09
119
Сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвүгээр сарын 01-нээс 22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.
 
Тэмцээний I шат буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн найман дүүргийн 100 гаруй сургуулийн 3000 гаруй сурагч оролцож аваргаа тодруулсан бөгөөд өнөөдрөөс тэмцээний II  шат эхлэж байгаа юм.

30 сургуулийн  36 багийн 577 сурагч бага, дунд, ахлах насны ангилалаар өрсөлдөж байна
 

Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргүүдээс шалгарсан ерөнхий боловсролын 30 сургуулийн  36 багийн 577 сурагч бага, дунд, ахлах насны ангилалаар ур чадвар, авъяасаа сорин өрсөлдөж шигшээ тэмцээний аваргаа тодруулна.