m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 06:14
108
Герман улсад Монголын түүх соёлын тэнхим байгуулагдана

Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэх гэж байна. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна.

Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна

Үүнээс гадна Герман улстай хамтран Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд дэлхийн орнуудад тархсан, Хархорум хоттой холбоотой түүхийн материал, соёлын өв, дурсгалыг нэгтгэн 2020 онд томоохон үзэсгэлэн гаргахаар бэлтгэлээ хийж байгаа аж.