m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 06:39
118
Эквадорт болсон газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 600-д хүрчээ

Энэ сарын 16-ны орой Эквадорт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Өнгөрсөн пүрэв гаригаас баасанд шилжих шөнө тус улсын Прокурорын газраас мэдээллэснээр 587 хүнийг цогцсыг олоод байгаагаас 539-ийг нь ар гэрийнхэнд нь салах ёс гүйцэтгүүлэхээр хүлээлгэн өгчээ.

Бэртэж гэмтсэн хүний тоо 5000 хүртэл өссөн байна

Бэртэж гэмтсэн хүний тоо 5000 хүртэл өссөн байна. Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дотор гадаадын 29 иргэн - Кубын зургаа, Колумбын 10, Доминиканы Бүгд найрамдах улсын хоёр, Ирландын хоёр, Канадын хоёр, Германы нэг, Италийн нэг, Францын нэг, Их Британийн нэг иргэн байгаа аж. Мөн амиа алдсан гадаадын гурван иргэний хэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа талаар мэдээлжээ.