m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 07:54
85
Сумдын ИТХ, Засаг даргын хууль бус тогтоол, захирамжийг хүчингүй болгов

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймгийн Дэлгэрхангай болон Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хоёр тогтоол, Дэлгэрхангай сумын Засаг даргын нэг захирамж, Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн нэг тушаалыг хүчингүй болгууллаа. Сайхан-Овоо сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2 дугаар “Хог хаягдал гаргасны төлбөр хураамж тогтоох тухай” тогтоолыг хянан үзэж хууль тогтоомжид нийцүүлэх талаар өгсөн зөвлөмжийн дагуу тус сумын ИТХ-ын энэ сарын 5-ны өдөр хүчингүй болгож шинэчлэн баталсан.

ИТХ, Засаг даргын хууль бус тогтоол, захирамжийг хүчингүй болгов.

Дэлгэрхангай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хог хаягдал цуглуулах, тээвэрлэх журамд өөрчлөлт оруулан төлбөр хураамж тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заалтаар сумын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байх тул өгсөн зөвлөмжийн дагуу тус сумын ИТХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгож шинэчлэн баталсан байна. 

Төрсөн ээжийгээ сонгон шалгаруулалтгүйгээр багийн эмч болгожээ.

Дэлгэрхангай сумын Засаг даргын “Сумын болон Засаг даргын шагнал олгох тухай” захирамжийг хянан үзэхэд хууль тогтоомжид байхгүй заалтыг үндэслэл болгож хууль зөрчсөн тул уг шийдвэрийг хүчингүй болгуулсан байна.  Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Э.Саруулжаргал нь 2015 онд тус ажлын байран дээр сонгон шалгаруулалтад орж тэнцэн томилогдсоны дараа 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ээж М.Дээдэнцэцэгийг багийн бага эмчээр сонгон шалгаруулалтгүйгээр авсан нь хууль зөрчсөн тул М.Дээдэнцэцэгийг ажлаас чөлөөлж тус ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан байна.