m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 10:03
87
Банк дээрэмдсэн ах, дүүсд 11-13 жилийн ял оноолоо

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд халдаж 380 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Тодруулбал төрсөн ах, дүүс болох сэжигтэн Э, Б нар нь хулгайлсан мөнгөө машиндаа нуугаад өөрсдөө тус, тусдаа саунд бүгэж байгаад баригдсан. Тэд цахим хуудсанд байршуулсан зараар “Дробинк" маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шидсэн байдаг.

Тэд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд автомашинаас нь 394 саяыг, мөн ломбардад тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураасан

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар, тэд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд автомашинаас нь 394 саяыг, мөн ломбардад тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байдаг. Тэд өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн ажээ.

Д.Б, Д.Э нарыг цагдан хорьж байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр 11.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүлээ. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр өглөөний 11.00 цагаас хойш хуралдаж, дөнгөж сая өндөрлөв. Улмаар ах нь болох Д.Бат-Оргилд 13 жилийн ял, дүү нь болох  Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн ял оноолоо.

Ах нь болох Д.Бат-Оргилд 13 жилийн ял, дүү нь болох  Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн ял оноолоо