m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 10:13
66
Селенагийн Хятад дахь тоглолтыг цуцалжээ

Америкийн дуучин Селена Гомезын Хятад дахь тоглолтыг улс төрийн шалтгаанаар цуцалжээ. Селена Гомез Далай ламтай уулзаж байснаас болж Хятадад хөл тавих эрхгүй болсон байна. Тэрбээр 2014 онд Далай ламтай хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан нь Хятадын албаныхны хараанд өртсөн аж. Селена Гомез ирэх наймдугаар сарын зургаан болон 8-ны өдрүүдэд Хятадын Гуанжоу, Шанхайд тоглох ёстой байв. Түүний “Revival” аялал тоглолт  ирэх тавдугаар сард АНУ-д эхлэх юм.

Селена Гомез Далай ламтай уулзаж байснаас болж Хятадад хөл тавих эрхгүй болсон байна

Өмнө нь Бон Жови 2010 онд Тайваньд хийсэн тоглолтынхоо үеэр Далай ламын зургийг үзүүлснээс Хятадад хөл тавих эрхээ хасуулж байжээ. Бурхны шашны тэргүүн Далай ламыг Хятадын эрх баригчид Түвдийн салан тусгаарлах үзлийг дэвэргэгч хэмээн буруушаадаг юм.