m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 10:16
65
“Хунт нуур” балетыг өнөөдөр тоглоно

УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өнөөдөр 17.00 цагт тоглоно.

Алдарт зохоилч П.И.Чайковский энэхүү балетаа 1875 онд бичжээ. Улмаар гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглож байсан аж. Харин манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.

“Хунт нуур” балетыг өнөөдөр тоглоно
 

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн “Хунт нуур” балетаа бичсэн гэдэг.