m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.22 10:20
113
Оффшор бүсээр халхлан ашиг хүртэж буй этгээдүүдийг олон нийтэд ил болгоно

Ирэх сард Лондон хотод болох Авлигатай тэмцэх асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон гэмт хэрэгтнүүдийн хууль бусаар олсон мөнгийг нуун дарагдуулж байж магадгүй оффшор бүсээр халхлан ашиг хүртэж буй этгээдүүдийг олон нийтэд ил тод болгон зарлах төлөвлөгөөг танилцуулах ажээ. Тус улсын Засгийн газраас гаргасан зөвлөгөө өгөх чиглэл бүхий баримт бичигт Их Британид буй эд хөрөнгийг “гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун дарагдуулах тохиромжтой хэрэгсэл болгон ашиглаж болзошгүй” гэж анхааруулсан байна.

Оффшор бүсээр халхлан ашиг хүртэж буй этгээдүүдийг олон нийтэд ил тод болгоно

Лондон хот дахь 36 мянга гаруй тооны үл хөдлөх хөрөнгийг л гэхэд нэр нь үл мэдэгдэх компаниуд эзэмшдэг. Оффшор компаниуд Их Британид нийт 170 тэрбум еврогийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэсэн тооцоо ч гарчээ.