m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.23 01:16
92
Баянхутаг суманд гарсан түймрийг унтраалаа

Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраажээ. Салхины хүч их байснаас түймрийн тархалт эрчимтэй явагдаж, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас хоёр Мөнххаан сумаас гурав, Түвшинширээ, Галшар сумаас тус бүр хоёр бүлгийг тус тус татан оролцуулж мөн Улаанбаатар хотын Аврах тусгай ангийн нэг бүлгийг дайчлан ажиллуулсан байна.

Түймэрт шатсан талбайн хэмжээг урьдчилсан байдлаар тогтооход өргөн нь 15 орчим, урт нь 40 орчим км бөгөөд одоогийн байдлаар хохирлын тоо хэмжээ, түймэр гарсан шалтгаан тогтоогдоогүй байна. Иймд хаврын хуурайшилт их, цаг агаарын байдал тогтворгүй, салхи шуургатай байгаа энэ үед хээрийн түймэр гарах эрсдэлтэй тул ард иргэд та бүхэн асаасан гал, шүдэнз, тамхины цогийг бүрэн унтраах, үнс нурмаа ил задгай асгахгүй, тагтай саванд хийж занших, машины янданг оч баригчтай байлгах, бага насны хүүхдийг шүдэнз болон асаагууртай явуулахгүй байх, айл болгон түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.