m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.23 02:00
87
Цагдаа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цагдаагийн албан хаагчид өөр хоорондоо муудалцаж, нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэг өнгөрөгч оны 10 дугаар сард гарч байсан билээ. Налайх дүүргийн зургаадугаар хороо буюу Тэрэлж амралтын газарт амрахаар очоод байх үедээ 40 настай эрэгтэй Х, 28 настай эрэгтэй Ө нар үл ойлголцож, маргасан байна. Улмаар Ө нь хохирогч Х-г хүчтэй хатуу зүйл мөргүүлсэний улмаас амиа алдсан байдаг. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олны анхаарал байсан уг хэргийг прокурорын байгууллага шалгаж шүүхэд шилжүүлсэн байна.