m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.23 03:05
211
Аймгийн Засаг дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй хүмүүс аймгийн бүтээн байгууллалтын ажилтай танилцлаа. Чингис хотын томоохон бүтээн байгуулалтын нэг  Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын ажилтай танилцсан юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Max mind ” ХХК ажиллаж, барилгын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 4,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 640 хүний суудалтай энэхүү чуулгын барилгыг ирэх 7 сард ашиглалтанд оруулхаар төлөвлөн ажиллаж байна.

Үүний дараа “Хос бар” ХХК-ний гүйцэтгэж буй “Чингис цамхаг”-ийн барилгын ажилтай танилцлаа. Худалдаа, үйлчилгээ болон хувийн орон сууц хосолсон энэхүү 16 давхар барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. Тус барилгын 1-ээс 6 давхар нь ресторан, зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалттай бол 6-аас 16 давхар нь 48 айлын хувийн орон сууц байхаар төлөвлөгджээ. Одоогийн байдлаар 25 айл энэхүү орон сууцанд орохоор захиалгаа өгөөд байна. Мөн энэхүү барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Солонгос улсын “Трейвэрс” ХХК, аймгийн “Ар жаргалант” ХХК тус тус ажиллаж байна.