m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.23 12:35
90
Монголын талаар ийм мэдээ гарчээ

  Өмнөд Солонгос улсын Сөүл болон бусад хотын цаг агаар таагүйтэн, агаарын бохирдол их байгаа аж. Үүнийг Монголын цөлжилт болон хаврын улиралд тохиодог шороон шуургатай холбон тайлбарлаж мэдээлж байна.

"Монгол Улсын өмнөд хэсгийн говийн  болон Өвөр Монголын өөртөө засах орны говийн аймагт сүүлийн гурван өдрийн турш  салхилж, хүчтэй шороон шуурга үргэлжилсээр байна. Үүний улмаас нүдэнд үл харагдах тоосонцорууд салхины аясыг даган далай дээгүүр дамжин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт ирж, агаарын бохирдол үүсгэсэн" хэмээн цахим хуудсаар мэдээлж байна.

Эрүүл мэндийн яам нь агаарын бохирдол ихтэй энэ үед хүүхэд болон өндөр настанг гадаа гарахгүй байхыг анхааруулж

Тус улсын Эрүүл мэндийн яам нь агаарын бохирдол ихтэй энэ үед хүүхэд болон өндөр настанг гадаа гарахгүй байхыг анхааруулж, хэрвээ зайлшгүй гарах шаардлагатай бол амны хаалт зүүж, ус байнга ууж байхыг анхааруулжээ.