m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.23 12:42
117
Бан Ги Мүн эх орондоо очно

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэх  сарын 30-нд Солонгос улсын Кёнгбүк аймагт нээгдэх НҮБ-ын дэргэдэх Олон нийтийн судалгааны хүрээлэнгийн хуралд оролцохоор эх орондоо очих ажээ.Тэрээр энэ үеэрээ төрсөн нутаг болох Жүнгбүк аймгийн Имсонг тосгонд айлчлах бодолтой байгаагаа хэлжээ.

 Бан Ги Мүн нэг жилийн өмнө эх орондоо айлчилж байсан бол хоёр жил арван сарын өмнө төрсөн нутагтаа очжээ.Түүний хувьд НҮБ-ын нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших хугацаа энэ жилийн 12 дугаар сарын 31-нд дуусах аж.