m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.23 12:47
91
Монгол залууд эрүүгийн хэрэг үүсгэжээ

 Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Сунгпа дүүргийн цагдаагийн газраас монгол залууд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар танилцуулжээ.

"Монгол Улсын иргэн 29 настай А нь тус дүүргийн нутаг дэвсгэр болох метроны II шугам, Чамшил буудлын I гарцаар гарч байсан Солонгос улсын иргэн Ким-ийн гар утсыг хулгайлсан хэргээр саатуулагдсан. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Кангнам дүүргийн нэгэн хувцасны дэлгүүрээс хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдан гадуур шалгагдаж байсан тул түүнд энэ удаа эрүүгийн хэрэг үүсгэж байна" гэжээ.

 Иргэн А нь нэг сарын өмнө эрүүл мэндийн аялал жуулчлалын визээр анх удаа Солонгос улсад очсон юм байна

   Иргэн А нь нэг сарын өмнө эрүүл мэндийн аялал жуулчлалын визээр анх удаа Солонгос улсад очсон юм байна.Сунгпа дүүргийн цагдаагийн газрын ажилтнууд түүнийг Түндэмүн дүүрэг дэх нэгэн зочид буудлаас саатуулсан ба тэрээр хулгайлсан гар утсаа Монгол Улсад байгаа гэр бүлийнхэндээ агаарын шуудангаар илгээсэн гэдгээ хэлжээ.