m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.24 22:33
73
Улаанбаатарт 9-11 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх хэсэг ,говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи  нутгийн  баруун хагаст баруун  хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 градус, говийн  бүсийн баруун хэсгээр 17-22 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн зүүн хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. .Бага зэргийн хур тунадас орно.  Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.