m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 00:10
82
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотын захирагч ноён Кадир Тобаш тэргүүтэй төлөөлөгчид  НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзаж, 11:40 цагаас хотууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. 

10:00 цагаас “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлэг "Чингис" зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. 

11:00 цагаас Улсын Газарзүйн 22-р олимпиад  МУИС-ийн 7-р байранд эхэлнэ. 21 аймаг нийслэлээс шалгарсан шилдэг 30 сурагч, газарзүйн 30 багш оролцож байна.

11:00 цагаас Японы Засгийн газрын "Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй нийлмэл бордоог тариаланчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. 

11.00 цагаас  ШЕЗ-өөс УИХ-д өргөн бариад байгаа Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. 

11:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрт "Элэг нэгт Монголчууд" сан, ХСVТ, Мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.

11:00 цагаас МҮЭСТО-д тариаланчдын өргөтгөсөн хуралтай. Энэ жил тариалалт хийх нөхцөл боломж байгаа эсэх талаар ярилцна.

11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Найзуудын тус-2000 аяны залуучууд мэдээлэл хийнэ. ХӨСҮТ болон бусад эрүүл мэндийн төвүүдэд амьсгалын аппарат болон бусад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг худалдан авч өгөх үүднээс аяныг зарлаж байна. 

11:20 цагаас Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр хошууч генерал Р.Гаваа агсны гэрэлт хөшөөг босгох ёслолын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон 013 дугаар ангийн хамт олон оролцоно. 

11:30 цагаас Дархан уул аймаг дахь Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгээс даргыг нь хууль бусаар халж ажлыг нь улстөржүүлж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас МБШТөв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан "Миний монгол " монгол бичгийн улсын уралдаанд оролцогсодод шагнал гардуулах ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн их гэрт болно.

12:30 цагаас ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн сургууль /Судалгаа шинжилгээний хүрээлэн/-д ирэх хичээлийн жилд оюутан залуусыг тэтгэлэгтэй суралцуулах талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагаас "МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН КОМИССЫН XV ХУРАЛДААН"-ы протколд гарын үсэг зурах ажиллагаа  Онцгой байдлын ерөнхий газарт болно.