m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 00:10
100
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөгийн хураамж, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй.

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн аваарай гэв. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө гэв.

Энэ жил ЕБС-ийг 36.207 сурагч төгсөж буй

Энэ жил ЕБС-ийг 36.207 сурагч төгсөж буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм. Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл үргэлжлэх аж.