m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 00:23
65
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн аминд хүрчээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хэрэг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гарчээ. Сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн гэнэ.

Архидан согтуурч, гэр бүлдээ агсам тавьж байсан этгээд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийг "ТОЗ-8" маркийн буугаар буудаж, амийг нь хөнөөсөн байна. Цагдааг хөнөөснийхөө дараа хэргийн газрыг орхин зугатсан байна. Гэмт этгээд 29 настай Б гэгч байжээ. Аймгийн цагдаагийн газраас тусгай нэмэлт хүч ирж, хэрэгтэнийг эрэн хайсны эцэст ууланд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олжээ. 

Гэмт этгээд 29 настай Б гэгч байжээ. 

Амиа алдсан алба хаагч нь 1994 онд төрсөн бөгөөд 2013 оноос Өлзийт сумын цагдаагийн ажилтнаар томилогдон ажиллаж байжээ.