m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 00:41
74
"Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам" хэлэлцүүлэг болно

“Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлэг "Чингис" зочид буудлын хурлын танхимд эхэлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар анх удаа нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болж буй энэ арга хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий 300 гаруй хүн, хөдөлмөрийн зах зээл судлаач эрдэмтэн мэргэд оролцоно.

Хөдөлмөрийн хэлтсийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий 300 гаруй хүн оролцоно

Мөн нийгмийн түншлэгч талууд Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч аль аль нь нэлээд ач холбогдол өгч буй бөгөөд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон нийгмийн түншлэгч талууд болох МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлэх аж.