m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 02:37
125
Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

Хан-Уул дүүрэгт 2015 онд таван цэцэрлэг, нэг бага сургууль шинээр ашиглалтад орж, 1500 гаруй хүүхэд багачууд шинэ цэцэрлэг, сургуульд хамрагдсан байдаг. Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг  хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлжээ.

135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг  шинээр ашиглалтанд орлоо
 

135 дугаар бага сургууль нь зургаан бүлэгтэй 115 сурагчидтай, 24 багш, ажилчид ажиллаж байгаа бол 219 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 26 багш, таван бүлэгт 112 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор гал тогооны тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэл, тоглоом зэргийг бүрдүүлэхэд БСШУЯ-аас 40.6 сая төгрөг, Хан-Уул дүүргийн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс 37.2 сая төгрөг, хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэг, төсөл хөтөлбөрөөс 16.6 сая төгрөгний хөрөнгө оруулалт тус, тус хийгдсэн байна.

Дүүргийн 10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бөгөөд бага ангийн хүүхдүүд дөрвөн километр явж Буянт-Ухаа цогцолбор сургуульд суралцдаг байжээ.