m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 03:21
76
Германы мэргэжилтнүүд "Шүүхийн цогц зураглал” үнэлгээ хийжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүх эрх мэдлийн шинэтгэл хэрэгжиж эхлээд гурван дахь жил болж байна. Өнгөрсөн хугацаанд шинэтгэл дардан замаар яваагүй нь шүүхийн талаар, шинэтгэлийн талаар эерэг, сөрөг олон талын мэдээлэл гарснаас харагдана.

Тэгвэл 2016 оны гуравдугаар сард Монгол Улсын шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн үйлчилгээний хүртээмж, бүтээмж, үр нөлөө зэрэг олон асуудлаар ХБНГУ-ын "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)”-ийн мэргэшсэн экспертүүд "Шүүхийн цогц зураглал” үнэлгээ буюу олон улсад Judicial Integrity Scan гэж нэрлэдэг хөндлөнгийн үнэлгээ хийгээд буцжээ. Энэхүү хөндлөнгийн үнэлгээг шинэтгэл хийсэн, хийх гэж байгаа улс орнууд тэр болгон зориглон хийлгээд байдаггүй бөгөөд нийт 4 оронд хийсэн байна.

"Шүүхийн цогц зураглал” үнэлгээ буюу олон улсад Judicial Integrity Scan гэж нэрлэдэг хөндлөнгийн үнэлгээ хийжээ

 

Монголын шүүхийн хувьд анх удаа ийнхүү гадаадын нэр хүнд бүхий байгууллагаар цогц, хөндлөнгийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ хийлгэсэн нь энэ бөгөөд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдал, бүтээмж, үр нөлөө зэргийг олон улсын стандартаас нь дотоод хууль тогтоомжийн зохицуулалт, түүний бодит байдал дээрх хэрэгжилт, шүүгч, ажилтнууд, хөндлөнгийн мэргэжилтнүүдийн санал бодол зэрэг олон талын байр суурийг тусгах аж.

Үнэлгээний дүн ирэх сарын эхээр гарах юм 

Олон улсын экспертүүдийн хийсэн хөндлөнгийн ийм үнэлгээ нь шүүх шинэчлэгдсэн, шинэчлэгдээгүй, үр дүн гарсан, гараагүй зэрэг маргааныг нэг тийш нь шийдэхэд төдийгүй цаашид шүүх хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдэх талаар чухал зөвлөмж санал гаргах юм. Үнэлгээний дүн ирэх сарын эхээр гарах юм байна.