m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 03:28
122
МУГЖ Э.Амартүвшин ирэх сард тоглолтоо хийнэ

УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийнэ. Түүний тоглолтод тус театрын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцохоос гадна Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна. Одоогоор МУГЖ Э.Амартүвшин Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Итали улсад тоглолттой байгаа бөгөөд эх орондоо ирэх сарын 5-нд ирэх гэнэ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийнэ

Тэрээр "BBC" агентлагаас зохион байгуулсан "Cardiff singer of the world" олон улсын уралдаанаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Плачидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд Бээжин хотын Дуурийн их театрт Плачидо Домингогийн удирдсан симфони найрал хөгжимтэй дуулж тэргүүн байрт шалгарсан билээ.