m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 03:30
140
Буйр нууранд загасчилж явсан иргэд нас баржээ

Дорнод аймгийн Халхгол сумын “Буйр” нууранд загасчилж явсан иргэд осолдож нас баржээ.  Нуурын усанд осолдсон дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж мөсөн дээр осгож нас барсан 27 настай  Б-ын цогцсыг  нуурын эрэг дээр гаргасан байна.

Одоогийн байдлаар усанд осолдож нас барсан иргэн Г,  Б , М нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.