m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 03:35
91
Эрдмийн баяраа тэмдэглэлээ

Дархан-Уул аймгийн Хими, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай есдүгээр сургуулийн “Эрдмийн баяр” боллоо.

Эрдмийн баярт аймгийн удирдлагууд оролцож ирээдүй хойч үе болох багачууддаа баяр хүргэлээ. Энэ үеэр нэгдүгээр ангийн бяцхан сурагчид Цагаан толгой, Миний сургууль, Орчлонг хайрлаарай зэрэг дууг дуулж хүндэт зочид, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүддээ бэлэг барьсан юм. Энэ хичээлийн жилд тус сургуульд Т.Цолмонтуяа, К.Айнагуль, Г.Оюунгэрэл, Б.Батхишиг, Р.Мягмарсүрэн багштай таван бүлгийн 186 сурагч “Эрдмийн баяр”-аа тэмдэглэлээ.