m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 03:47
532
“Мөрөөдлийн театр” шинэ жүжиг тоглоно

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Хайрыг гэрчил” хэмээх цоо шинэ жүжиг тоглох гэж байна. Жүжгийн гол дүрд тус театрын жүжигчин СТА Г.Эрхэмбаяр, Б.Баттулга нар тоглосон бөгөөд ирэх сарын 6-нд Үйлдвэрчний соёлын төв ордонд нээлтээ хийх юм.

“Хайрыг гэрчил” хэмээх цоо шинэ жүжиг тоглох гэж байна

Уянгын драмын жүжгийн зохиолыг СГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, Монгол улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулжээ. Мөн шинэхэн жүжгийн дууг хөгжмийн зохиолч Л.Балхжав бүтээж, дуучин А.Хишигдалай, Б.Замбалгарав нар хамтран дуулсан байна.