НӨАТ-ын сугалааны ес дэх тохирол өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр явагдаж, 8551 азтан тодорлоо. Үүнд 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 10 азтан, 500.000 төгрөгийн 80 азтан тус, тус тодорсон юм. Мөн 7695 хүн 20 мянган төгрөг, 765 хүн 100 мянган төгрөг хожив. Харин супер шагнал болох 100 сая төгрөгийн эзэн энэ удаад тодорсонгүй. Энэ удаагийн сугалаанд дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ