m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 04:22
89
Б.Булганыг цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлээгүй

Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр Б.Булганы хоригдож байгаа ангид шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Б.Булганыг ойрын хугацаанд эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэх ажлыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх албатай хамтран зохион байгуулахаар болжээ. 

Б.Булганыг эмнэлгийн байгууллагын шинжилгээнд хамруулна.

Түүнийг  одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлээгүй байгаа гэнэ. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Булганы биеийн байдал маш хүнд байгаа гэсэн нь худал гэж мэдээллэв. УЕПГ-аас хорих ангид хийсэн шалгалтын дүн хараахан гараагүй байгаа. Уг шалгалтын дүнгийн талаар эргэн мэдээллэх болно.