m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 04:51
81
Улиастай суманд 35 мегаваттын цахилгаан станц баригдахаар боллоо

Завхан аймгийн Улиастай суманд цахилгаан, дулааны станц байгуулах ажилд оролцогч талууд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар аймгийн төв Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны хосолсон станц баригдах бөгөөд уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэгээр нэмэгдэх юм.

Мөн Улиастайчууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдохоос гадна орон нутагт 2500 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ. Гэрээний хүрээнд дулааны цахилгаан станц барих компаниудын үйл ажиллагаатай Завхан аймгийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт танилцсан байна.