m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 05:29
103
56 кг-д өрсөлдсөн ОУХМ Ө.Чагнаадорж VIII байрт орлоо

 

Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс Узбекстаны Ташкент хотноо эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй  баг оролцож байна.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн ОУХМ Ө.Чагнаадорж VIII байрт орлоо

Өчигдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн ОУХМ Ө.Чагнаадорж VIII байрт орлоо. Тэрбээр огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг, нийлбэрээр 250 кг-ыг өргөжээ. Түүний хувьд энэхүү амжилтаараа улсынхаа өөрийн тогтоосон залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг тус бүр гурав, нийт улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэн тогтоолоо. Ө.Чагнаадоржийн өнгөрсөн онд АНУ-д болсон ДАШТ-д оролцсон бол энэ оны насанд хүрэгчид болон залуучуудын улсын аваргад түрүүлсэн юм.

Азийн аваргаас олимпийн эрхийг багийн дүнгээр олгосон. Тодруулбал, тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч РИО-г зорих баг тамирчид тодорно.