m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 05:35
101
Нисдэг камераар эргүүл хийж эхэлжээ

Нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх саадыг тойрох чадвартай “DJI Phantom 4” маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт агаарын хөдөлгөөнт эргүүлийн зорилгоор ашиглаж эхэлжээ. 

Ухаалаг нисдэг камерыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт агаарын хөдөлгөөнт эргүүлийн зорилгоор ашиглаж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нисдэг камер ашиглан хэв журмын эргүүл шалгалт хийх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, шуурхай байдал хангахад чухал үр дүнтэй гэж үзсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн төв байрны стандарт шаардлага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдийн хурлаас 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн нь цагдаагийн байгууллагын хэмжээнд үлгэр жишээ болсон ажил юм.